Дархан сумын нутаг дэвсгэрт сонгуулийн 31 хэсгийн хороо байгуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж сонгуулийн хэсэг байгуулах асуудлыг хэлэлцэв. Шинээр батлагдсан Сонгуулийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2 дахь заалтыг үндэслэж Монгол улсын Их хурал, аймгийн ИТХ-ын сонгуулийн хэсгүүдийг Дархан сумын нутаг дэвсгэрт 31 хэсэгтэйгээр байгуулахаар болж тогтоол гаргалаа.
Сонгуулийн тухай хуульд зааснаар сонгуулийн хэсгийг ээлжит сонгуулийн санал авах өдрөөс 120-иос доошгүй хоногийн өмнө байгуулна гэж заасны дагуу Дархан сумын нутаг дэвсгэрт сонгуулийн хэсгийн хороог хүн амын тоотой харьцуулж хувиарласан нь энэ юм.
Б.Норовсамбуу
Связанные новости

Состоялся обмен мнениями по вопросам увеличения товарооборота между Монголией и Финляндией
35 минуты

Нукага Фукусиро: В сотрудничестве между Парламентами Монголии и Японии открывается новая глава
4 дня

Второй этап отбора подрядчика для проекта строительства метрополитена будет объявлен в августе
4 дня