ДАРХАН-УУЛ: Жүдо бөхийн ДАШТ-ий хүрэл медальт К.Ёолкт хүндэтгэл илэрхийллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2025-06-23 15:39:50

Дархан, 2025 оны зургаадугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Унгар Улсын Будапешт хотноо зохион байгуулсан насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болж өндөрлөсөн. Жүдо бөхийн төрөлд амжилттай оролцож 60 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн Кадирбекийн Ёолкт орон нутгийн удирдлагууд хүндэтгэл илэрхийллээ.


24 настай залуу тамирчин анхны орсон ДАШТ-ээс ийнхүү хүрэл медаль хүртсэн нь Монголын Жүдо бөхийн шигшээ багийн дэлхийн аваргын 32 дахь медаль, түүний дотор 19 дэх хүрэл медаль юм. Түүний анхны багш нь Дархан-Уул аймагт 2009 оноос хойш дасгалжуулагчаар ажиллаж буй спортын мастер Д.Балжинням юм.


Аймгийн засаг дарга хүрэл медальт тамирчинд хүндэтгэл илэрхийлэхийн зэрэгцээ гурван сая төгрөг талархлын хамт гардуулсан бол Дархан хотын бүтээн байгуулалтад гар бие оролцож хувь нэмрээ оруулж яваа “Оргил таур” ХХК-ийн зүгээс баяр хүргэж Кадирбекийн Ёолк болон дасгалжуулагч багш спортын мастер Д.Балжинням нарт тус бүр таван сая төгрөгийн мөнгөн шагнал гардууллаа.




Связанные новости