Мөсний баярт зориулан шууд нислэг үйлдэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймагт агаарын тээврийн компаниуд өдөр бүр нислэг үйлддэг байсан боловч нийслэлтэй хатуу хучилттай замаар холбогдсоноос хойш иргэд агаарын тээврийн үйлчилгээг сонгох нь эрс багассан тул зөвхөн урин дулааны цагт нислэг үйлддэг болжээ.
Өнгөрсөн оны 10 сараас эхлэн агаарын тээврийн үйлчилгээ зогсоод байгаа боловч ирэх сарын 3, 4-нд Мөсний баяр болохтой холбогдуулан Аэромонголиа компани 3 сарын 2-4-ний өдрүүдэд Мөрөн-Улаанбаатар, Улаанбаатар-Мөрөн чиглэлд шууд нислэг үйлдэхээр болжээ.
Тус аймаг руу агаарын тээврийн үйлчилгээ 4 сараас эхлэн үргэлжлэх бөгөөд аялагч, жуулчид болон Хөвсгөл нуурыг зорин ирэх иргэдийн тоо нэмэгддэг тул өдөр бүр нислэгээ тогтмол үйлдэх ажээ.
Б.Гантуяа
.
Связанные новости

Учителям и студентам предоставят возможности для обучения и повышения квалификации в Австралии
2 дня

Нукага Фукусиро: В сотрудничестве между Парламентами Монголии и Японии открывается новая глава
6 дня