НӨАТ-ын сугалаагаар 3543 азтан тодров

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2016-02-15 12:53:11

НӨАТ-ын ээлжит сугалаа өчигдөр буюу хоёрдугаар сарын 14-ний өдөр болж, 3543 азтан тодорчээ.

Энэ удаагийн сугалаагаар Супер азтан буюу 250 сая төгрөгийн азтан тодроогүй бөгөөд хамгийн ихдээ 3 хүн тус бүр дөрвөн сая төгрөг хожжээ. Мөн 34 азтан 500 мянган төгрөг, 335 азтан 100 мянган төгрөг, 3,171 азтан 20 мянган төгрөгийн эзэн болсон байна.

ГТЕГ-ын НӨАТ-ын урамшуулал, сугалааны нэгжээс мэдээлснээр энэ оныг дуустал Супер азтан тодрохгүй бол жилийн эцсээр шагналын сан 950 сая төгрөг болох юм.

Дараагийн сугалаа энэ сарын 28-нд болно.

Ч.Ариунболд

Связанные новости