Хонь жилийн шилдгүүдийг шалгаруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-02-01 00:05:49
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн удирдлагууд хонь жилийн шилдгүүдийг тодрууллаа. Аймгийн алдарт уяачаар долоон уяач тодорсон бол соёл, урлагийн байгууллагаас “Шилдэг бүтээл”-ээр “Илбэчин тогоруу” жүжиг шалгарав.

Хонь жилийн алдарт уяачаар С.Мөнхбат, А.Энхтөр, н.Баянмөнх, н.Баттулга, Батсайхан, “Шилдэг уралдаанч хүүхэд”-ээр О.Түвшинбаяр, П.Даваажаргал, н.Отгон-Эрдэнэ, н.Оргилболд нар тодорлоо.

Мөн энэ жил анх удаа “Шилдэг бүтээл”, “Шилдэг уран бүтээлч”-ийг шалгаруулсан. Үүнд Хүүхэд, залуучуудын театрын бүтээл тэргүүн байр эзэллээ. Тухайлбал, тус театрын найруулагч Е.Баярмагнайн найруулсан “Илбэчин тогоруу” хүүхдийн жүжиг “Шилдэг бүтээл”, жүжигчин н.Мишээл, “Уурхайчин” соёлын ордны морин хуурч А.Адилбиш, бүжиг дэглээч Б.Ренцэнмядаг нар “Шилдэг уран бүтээлч”-ээр шалгарлаа. Мөн “Шилдэг зохиол”-оор яруу найрагч Э.Батжаргалын бүтээл тэргүүлэв.

Б.Оюун-Эрдэнэ 

Связанные новости