Удирдах ажилтны зөвлөлгөөнийг шинэлэг хэлбэрээр зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-01-31 20:10:02

Дархан-Уул аймгийн Удирдах ажилтны зөвлөлгөөн болж одоо хэрэгжиж байгаа болон шинээр гарсан хууль, тогтоол шийдвэрүүдийн талаар ЗДТГ-аас мэдээлэл хийв. Зөвлөгөөнд тус аймгийн төрийн төсөвт байгуулагууд болон сум, багийн удирдлагууд оролцлоо.

Мөн үеэр “Шилэн дансны тухай хууль”-ийн хэрэгжилт, “Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль”, “Хүүхэд харах үйлчилгээг зохицуулах журам”-ын талаар болон сар шинийн баяраар ажиллах “Хариуцлагатай жижүүрийн хуваарь” танилцуулав. Мөн Сууц өмчлөгчдийн холбооны төлбөр, инженерийн шугам сүлжээний ашиглалт, МУЗГ-ын 2015 оны 467 дугаар тогтоолын хүрээнд зохион байгуулагдах “Монголын бүх ард түмний 14 дүгээр их наадам”-ыг зохион байгуулах хороог байгуулсан, анхан шатны зардал санхүүжилтийн асуудлыг шийдвэрлүүлэх зэрэг асуудлуудын талаар мэдээллээ. Дээрх асуудлуудын хүрээнд аймгийн удирдах ажилтнууд тус бүрд  саналаа илэрхийлэв.

Сар бүр болдог уг зөвлөлгөөнийг цаашид шинэлэг хэлбэрээр зохион байгуулж урьд нь сумд, хэлтэс, агентлагууд ажлын тайлан тавьдаг байсныг болиулж тухайн цаг үед тулгамдаж буй асуудлаа ярьж хамтаар шийдвэрлэж байх нь ач холбогдолтой гэдгийг аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Сүхбаатар онцлов. Цаашид уг зөвлөлгөөнийг заавал хурлын танхимд сууж хийхгүйгээр шийдвэрлэх асуудал нь тулгамдсан тухайн газарт нь холбогдох удирдлагуудтай хамтарч зохион байгуулж байх нь зүйтэй. Хаврын саруудад газар тариалан, оюутан, сурагчдын төгсөлттэй холбогдуулж Орхон, Хонгор, Шарын гол сум болон Боловсрол, Соёлын газар зэрэгт хийхээр төлөвлөсөн бол зөвлөлгөөнөө сар бүрийн 29-нд хийж байхаар тогтов.

Б.Норовсамбуу

Связанные новости