Орхон аймагт 1100 тээврийн хэрэгсэл үзлэг, оношилгоонд хамрагдаагүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-01-29 01:39:40
oyuka_hu@yahoo.com

Авто тээврийн төвөөс зохион байгуулж буй  “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн үеэр тээврийн хэрэгслийн үзлэг, оношилгоог хуучин тарифаар хийх гэнэ.

Ингэхдээ торгууль ногдуулахгүй ажээ. Учир нь Орхон аймагт 2015 онд 1100 тээврийн хэрэгсэл хугацаат оношилгоо, үзлэгтээ ороогүй байна. Замын хөдөлгөөний тухай шинэ хуулиар тээврийн хэрэгслээ үзлэгт оруулаагүй жолоочийг 96, аж ахуйн нэгжийг 192 мянган төгрөгөөр торгох заалттай. Тэгвэл энэ сарын 30-нд болох “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн үеэр торгууль ногдуулахгүй буюу хуучин тарифаар үйлчлэхээр болжээ. Өдөрлөгийн үеэр даатгалын 11 компани ажиллана.

Мөн ачаа тээвэрлэх жолоочдод олгодог “Мэргэшсэн үнэмлэх” олгох гэнэ. Авто тээврийн төв нь өдөрт дунджаар 200 орчим тээврийн хэрэгсэл шалгах хүчин чадалтай юм. Орхон аймаг 22 мянган авто машинтай.

Б.Оюун-Эрдэнэ 

Связанные новости