“Залуучуудын асрамжийн төв”-ийн залуусыг ажилд зуучилна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2016-01-25 17:22:46

Улаанбаатар хот дахь Ховд аймгийн Залуучуудын Холбоо, МЗХ-ны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв бирж хамтран Баян зүрх дүүргийн Амгаланд байрлах Залуучуудын асрамжийн төвд нэг өдрийн уулзалт, сургалт зохион байгууллаа.

Залуучууддаа урам өгч итгэл найдвар өгөх зорилгоор “Мөрөөдөл”, “Бэрхшээл ба боломж” сэдвээр чин сэтгэлийн яриа өрнүүлж, хувь хүний хөгжил, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт зохион байгуулсан юм.

Энэ үеэр Залуучуудын хөдөлмөрийн төв биржээс гаргасан цагийн ажилтны дэвтэр үнэ төлбөргүй тарааж, тэдгээр залуусыг зохион байгуулалттайгаар ажилд зуучлахаар болов. Тус төвийн залуучууд ажил хийх хүсэлтэй байгаа бөгөөд хариуцлага алдалгүй ямар ч ажил голохгүй хийнэ гэдгээ илэрхийлжээ.

Ж.Болор

Связанные новости