Дуучин Адель рэппер PSY-н амжилтыг эвджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГНЬЮ-ЙОРК. /TASS/. Их Британийн дуучин Аделийн клип Өмнөд Солонгосын рэппер Пак Жэ Сан буюу PSY-н клипний тогтоосон дээд амжилтыг эвджээ. Английн дуучны “Hello” дууны клипийг “Youtube”-ээр 87 өдрийн дотор 1 тэрбум удаа үзсэн тухай тус цахим хуудасны оператор мэдээлсэн байна.
Өмнөх дээд амжилтыг PSY тогтоосон билээ. Түүний хамгийн алдартай дуу болох “Gangnam Style” -ын клипийг 158 өдрийн дотор 1 тэрбум удаа үзсэн байна. Одоо “Youtube”-ээр уг клипийг үзсэн тоо 2.5 тэрбумаас давжээ.
Д.Жаргал
Связанные новости
Министр юстиции и внутренних дел Монголии посетил Постоянную палату Третейского суда в Гааге
14 часа
В 2026 году Монголия и Россия отметят 105-ю годовщину установления дипломатических отношений
14 часа
Ulaanbaatar