Төмөрлөгийн корпорацийн дэд тэргүүн асан авлигын хэргээр шүүгдэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-01-21 15:55:03

БЭЭЖИН. /TASS/. Хятадын төмөрлөгийн томоохон корпораци болох “Baosteel”-ийн ерөнхий захирлын орлогч асан Цуй Зянь авлигын хэргээр шүүгдсэн тухай мэдээний “Сина” цахим хуудсанд мэдээлжээ.

Түүний хэргийг шүүх хурал Шанхай хотын дунд шатны Ардын шүүхэд болсон байна. Прокурорын газрын төлөөлөгчдийн мэдэгдэж буйгаар, Цуй Зянь “гуравдагч этгээдийн ашиг сонирхолд албан тушаалаа урвуулан ашиглаж”, 2000-2014 онд янз бүрийн хэлбэрээр 3.95 сая юанийн /600.5 мянган доллар/ авлига авсны 2 саяыг нь /304.1 мянган доллар/ бэлнээр авчээ.

Цуй Зяньд өнгөрсөн оны тавдугаар сард эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.

2012-2013 онд Си Зиньпин тэргүүтэй Хятадын удирдлагын “тав дахь үе” төрийн эрхэнд гарсны дараа тус улсад авлигатай тэмцэх томоохон ажиллагааг өрнүүлсэн билээ.

Д.Жаргал

 

Связанные новости