Керри: "Лалын улс"-тай тэмцэхэд АНУ ОХУ-тай хамтарна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-01-14 12:54:36

ТЕГЕРАН. /IRNA/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Засгийн газрынхаа 2016 оны гадаад бодлогын хөтөлбөрөө танилцуулахдаа, “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэхэд ОХУ-тай хийж буй хамтын ажиллагаагаа АНУ өргөжүүлнэ гэж мэдэгджээ.

Мөн АНУ тэргүүтэй эвсэл “Лалын улс”-д үзүүлж буй шахалтаа эрчимжүүлнэ гэж мэдэгдсэн байна.

"АНУ тэргүүтэй эвсэл “Лалын улс”-д үзүүлж буй шахалтаа цаашид эрчимжүүлнэ. Ойрхи Дорнодын бус нутагт явуулж байгаа кампанит ажилд хамтран ажиллах орон зайг бусад орон, тухайлбал, ОХУ-д гаргаж өгнө гэж тэрбээр мэдэгджээ.

Дүрвэгсдийн хямрал болоод хэт дарвуу үзлийн давлагааны эх сурвалж болсон Сирийн мөргөлдөөнийг АНУ гадаад бодлогынхоо эн тэргүүний зорилт гэж үзэж байна гэж Керри мэдэгдэв.

Д.Нямтулга

 

Связанные новости