Умард Солонгост өөр арга хэмжээ авахыг Пак уриаллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-01-13 10:42:33

СӨҮЛ. /Xinhua/. Умард Солонгосын явуулсан цөмийн дөрөв дэх туршилтад өөр арга хэмжээнүүд авахыг Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэ олон улсын хамтын нийгэмлэгт уриаллаа.

Умард Солонгосын цөмийн туршилт нь ноцтой өдөөн хатгалга бөгөөд үүнийг хүлээн зөвшөөрч болохгүй асуудал юм гэж Пак телевизээр хийсэн мэдэгдэлдээ дурдаад, ухуулгын ажиллагаа явуулах нь энэ өдөөн хатгалгатай тэмцэх хамгийн үр дүнтэй, сэтгэл зүйн дайн юм гэж мэдэгджээ.

Устөрөгчийн бөмбөгийн анхны туршилт нь амжилттай болсон гэж Умард Солонгос мэдэгдсэнээс долоо хоногийн дараа Пак уг мэдэгдлийг хийлээ.

БНАСАУ-ын туршилт болсноос хоёр хоногийн дараа Өмнөд Солонгос үүнд хариу арга хэмжээ аван, Умард Солонгостой залгаа хилээр чанга яригч тавин, ухуулгын ажиллагаа явуулж эхэлсэн байна.

Д.Нямтулга

 

Связанные новости