Дуудлаганд явсан эмч нарыг тусгаарлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2016-01-12 12:12:33

Өвөрхангай аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний хоёр эмчийг сэжигтэй голомтод ажилласан учраас аймгийн эмнэлгийн халдвартын тасагт тусгаарласан байна.

Хархорин суманд А хүрээний H1N1 вирүсээр өвчилсөн эмэгтэй өнгөрсөн бямба гарагт нас барсан харамсалтай хэрэг гарсан.Тус сумын Эрдэнэтолгой багийн иргэн, 27 настай А сумын эмнэлэгт нэгдүгээр сарын 5-ны өдөр төрсөн бөгөөд түүний бие муудаж улмаар өндөр халууран, шээс хаагдсаныг сумын эмнэлгээс уушгины хүнд хатгалгаа хэлбэрийн өвчлөл буюу H1N1 вирус туссан байж болзошгүй хэмээн өвчтөнөөс дээж шинжилгээ авч ХӨСҮТ-рүү явуулжээ. Харин шинжилгээгээр Н1N1 вирус болох нь тогтоогдсон. Эмэгтэй А-д бүх талын шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлсэн ч энэ сарын 9-ний өдөр уг өвчний улмаас нас барсан байна.

Эмэгтэйн бие муудлаа гэсэн дуудлагаар аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн эмч нар дуудлаганд тус төвийн эмэгтэйчүүдийн зөвлөх эмч, унтуулгын эмч хоёр явсан юм. Тэднийг сэжигтэй голомтод ажилласан хэмээн аймгийн эмнэлгийн халдвартын тасагт тусгаарлаж өвчний голомтод ажилласан тул ханиадны сэжигтэй тохиолдол илэрсэн байж магадгүй хэмээн үзжээ.

Талийгаач бүсгүйн төрүүлсэн хоёр ихэр хүүхдэд H1N1 вирус илэрсэн бөгөөд эмнэлгээс шаардлагатай арга хэмжээг авч байгаа юм. Хүүхдүүдийн биеийн байдал дээрдэж байна.

Д.Өлзий

Связанные новости