“Dow Jones” индекс унажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
jargal@montsame.mn
2016-01-08 10:05:21

НЬЮ-ЙОРК. /TASS/. Бизнесийн үйл ажиллагааны гол үзүүлэлт болох “Dow Jones” индекс пүрэв гарагт сүүлийн гурван сарын хугацаан дахь хамгийн доод түвшинд хүрч унажээ. Нью-Йоркийн биржийн арилжаа дуусах үед уг индекс 392.41 нэгж буюу 2.3 хувиар буурч 16514.10 болсон байна.

“Standard & Poor's 500” индекс арилжаа дуусах үед 47 нэгж буюу 2.4 хувиар буурч, 1943 болсон бол “Nasdaq” цахим хөрөнгийн биржийн индекс 146 нэгж буюу 3 хувиар буурч, 4689-т хүрчээ.

“Wall Street Journal” сонинд онцлон тэмдэглэснээр, “хөрөнгийн биржийн индексүүд унасан нь эн түрүүнд Хятадын Төвбанкны наймдугаар сараас хойш явуулж буй юанийн ханшийг тохируулах томоохон бодлоготой”, мөн зах зээлд оролцогчдын дунд Хятадын эдийн засгаас хөрөнгө нь “зугтана” гэсэн болгоомжлол үүссэнтэй холбоотой байна. “Хятадын эдийн засгийн өсөлтийн хурдац урьд нь таамаглаж байснаас хурдан удааширч магадгүй байгаа бөгөөд энэ нь Хятадаас гадна зах зээлд оролцогчдын санааг зовоож байна” гэж “SEB Group” санхүүгийн группын стратегийн үнэлгээний газрын дарга Йохан Жэврис “Wall Street Journal” сонинд ярилцлага өгөхдөө онцлон дурджээ.

Д.Жаргал

Связанные новости