Монголын аж амьдралыг өгүүлсэн ном гарчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭКАНБЕРРА. /PRWEB/. Урьд өмнө нь тохиож байгаагүй хамгийн урт, хүйтэн өвөл болж, ханиад томуу дэгдсэнээс эмнэлгүүд дүүрч, вакцин дуусаж, эмнэлгийн ажилтнуудын аргаа барж байгаа байдал болон үр тариа байхгүй, мал нь хорогдож, хүүхэд хийгээд өндөр настнууд нас бардаг тухай Монголын аж амьдралыг харуулсан “Амьдралын хоромхон хугацаа: Монголын гаслан” номд өгүүлжээ.
Жуулчдын дийлэнх нь Монголыг мөнх хөх тэнгэрийн орон гэдгээр нь мэддэг боловч энэ нь зөвхөн зуны дүр зураг. Гэвч тус улсад мөн сөрөг тал бий гэж дээрх номыг зохиогч Мартина Николс хэлжээ.
Монгол Улсын соёл, хөдөөгийн өдөр тутмын ахуй амьдралд ихэд татагдсан найзынхаа хүсэлтээр би 2010 онд Улаанбаатар хотод ажиллахдаа номоо бичих санааг олсон гэж тэрбээр хэлэв.
Хөрш орнуудтайгаа хийж буй харилцаа нь хүндрэлтэй, хувьсан өөрчлөгдөж байгаа хэдий ч Монгол Улс баялаг болоод өвөрмөц соёлоо гайхалтай сайн хадгалж байгааг уншигч олондоо хүргэх гэсэн юм гэж Николс хэлсэн байна.
Д.Нямтулга