2015 оны шилдэг ББСБ-ууд шалгарав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГМонголын Банк бус санхүүгийн байгууллагуудын холбооноос 2015 оны шилдгүүдээ шалгарууллаа.
Тус холбоо нь гишүүн байгууллагуудынхаа үйл ажиллагааг дэмжих, тэдгээрийн зорилго, зорилтыг олон нийтэд танилцуулах, сурталчлах зорилгоор жил бүр шилдэг ББСБ-г шалгаруулдаг уламжлалтай. Өнгөрсөн оны хувьд шилдэг ББСБ-уудыг шалгаруулахдаа банк бус санхүүгийн салбарын нийгэм, эдийн засгийн чадавхийг дээшлүүлэх, тухайн салбарыг хөгжүүлэхэд идэвх санаачилга гарган, онцгой хувь нэмэр оруулсан зэрэг болон тухайн ББСБ-уудын нийгмийн хариуцлага, активын өсөлт, зээлийн багцын чанар, харилцагчийн тооны өсөлт, ажлын байрны нэмэгдүүлэлт, салбар нэгжийн өсөлт, татвар нийгмийн даатгалын төлөлт, СЗХ-ны зохистой харьцааны шалгуурыг хангаж ажилласан байдал, шинэ үйлчилгээ, техник технологийн дэвшил нэвтрүүлэлт зэргийг түлхүү авч үзсэн аж. Үүнд:
Оны шилдэг байгууллагаар Транскапитал ББСБ
Оны шилдэг нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч байгууллагаар Ард кредит ББСБ
Оны шилдэг бүтээгдэхүүн үйлчилгээтэй байгууллагаар Ричфинанс ББСБ
Оны шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар Очир Ундраа ОМЗ ББСБ тус тус шалгарав.
Б.Туул