Саудын Араб Ирантай харилцаагаа таслав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2016-01-04 10:48:27

РИЯД. /BBC/. Нэр хүндтэй лалын шиитийн санваартныг Саудын Араб цаазаар авсан тухай шуугиан дэгдээд буй үед, Ирантай дипломат харилцаагаа тасалж буйгаа Саудын Араб мэдэгджээ.

Тегеран хот дахь Саудын Арабын Элчин сайдын яамны байр луу жагсагчид халдсаны дараа, тус улсын Гадаад хэргийн сайд Адель аль-Жүбеир мэдэгдэл хийсэн байна.

Террорист ажиллагаатай холбоотой хэмээн буруутгаж, шейх Нимр аль-Нимр болон бусад 46 хүнийг бямба гарагт цаазаар авсан юм.

Ираны дипломатчид 48 цагийн дотор Саудын Арабаас гарах хэрэгтэй гэж Жубеир мэдэгджээ.

Тегеранд буй дипломатчидаа Саудын Араб дуудаж буйг мөн тэрбээр мэдэгдэв.

Аюулгүй байдалд нь Иран саад болохыг Саудын Араб зөвшөөрөхгүй бөгөөд “бүс нутагтаа терроризмын үндсийг тавьж, зэвсэг тараасан” хэмээн Жубеир тус улсыг буруушаасан байна.

“Хурцадмал байдлыг намжаахын тулд бүс нутгийн удирдагчид эерэг алхам хийхийг бид уриалсаар байх болно” гэж АНУ-ын Төрийн департаментийн хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби мэдэгджээ.

Х.Аминаа

 

Связанные новости