Парисын халдлагатай холбоотой толгойлогчийг устгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
aminaa@montsame.mn
2015-12-30 11:14:22

ВАШИНГТОН. /Xinhua/. Парисын халдлагыг зохион байгуулсан этгээд Абдельхамид Абаудтай шууд холбоотой, Сирид байрлаж буй “Лалын улс”-ын толгойлогчийг агаарын цохилтын үеэр устгасан тухайгаа Пентагон мэдэгдлээ.

Арванхоёрдугаар сарын 24-ний агаарын цохилтын үеэр Шараф аль-Моуданыг устгасан гэж “Лалын улс”-тай тэмцэж буй АНУ-ын цэргийн ажиллагааны хэвлэлийн төлөөлөгч, хурандаа Стив Уоррен “Twitter” нийгмийн сүлжээгээр дамжуулан мэдэгдэв.

Өрнөдөд үйлдэх халдлагуудыг аль-Моудан идэвхтэй төлөвлөж байсныг Уоррен мэдээлээд, АНУ болон холбоотнуудад нь халдахыг өдөөн хатгаж буй “Лалын улс”-ын толгойлогчдыг АНУ тэргүүтэй эвсэл мөрдөн мөшгихийг амлав.

“Лалын улс”-ын гадаадад үйлдэх халдлагыг төлөвлөгчид байгаа цагт АНУ-ын цэргийн хүчин тэднийг мөрдөн мөшгиж, устгана” гэж Уоррен хэлжээ.

Х.Аминаа

 

Связанные новости