АНУ-д байгалийн гамшгийн улмаас амиа алдагсдын тоо нэмэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНМОСКВА. /RIA Novosti/. Зул сарын баярын өмнө АНУ-ын зүүн өмнөд нутагт дэгдсэн хуй салхи болон ширүүн борооны улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 14 болж нэмэгдсэн байна.
Байгалийн гамшгийн улмаас 10 хүн нас барсан гэж урьд нь мэдээлж байв.
Хамгийн сүүлийн мэдээллээр, Миссисипи муж улсад 7 хүн, Теннисси муж улсад 6, Арканзас муж улсад нэг хүн амиа алджээ. Хэдэн хүн сураггүй алга болсонд тооцогдож байгаа бол наад зах нь 40 хүн гэмтэж бэртсэн тухай телевизийн “CNN” суваг мэдээлжээ.
Цаг агаарын таагүй байдлын улмаас пүрэв гарагт АНУ-д 550 орчим нислэгийг хойшлуулж, 4300 орчим нислэг саатсан байна.
Д.Жаргал