“Рагаса” шуурга Хонконг, Хятадын өмнөд нутгийг чиглэж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ХОНКОНГ, 2025 оны есдүгээр сарын 24 /AP/. Сүүлийн жилүүдэд нүүрлэсэн хамгийн хүчтэй хар салхинуудын нэг болох “Рагаса” шуурга Тайвань, Филиппинд сүйтгэл дагуулсны дараа лхагва гаргийн эхээр Хонконгт өндөр давлагаа үүсгэснээр Хятадын зүүн нутагт сургууль, үйлдвэр, нийтийн тээврийн үйлчилгээг түр зогсооход хүргэжээ.
Хар салхины улмаас Тайваньд 14, Филиппинд гурван
хүн амиа алдсан
байна. Хонконгт хүчтэй салхины улмаас явган хүний гүүрэн гарцны дээвэр хууларч, модод булгаран унажээ. Гэмтэж бэртсэн 13 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Хятадын өмнөд нутгийн
эдийн засгийн хүчирхэг төв болох Гуандун муж даяар нэг сая гаруй хүнийг нүүлгэн
шилжүүлсэн тухай CCTV суваг мэдээлжээ.
Үндэсний цаг уурын агентлагийн
мэргэжилтнүүдийн мэдээлснээр, хар салхи лхагва
гаргийн үдээс хойшоос оройг хүртэл Тайшань, Жаньжян хотуудын эрэг
рүү дөхөх төлөвтэй байна. Үүнтэй холбоотойгоор 10 орчим хотод сургууль, үйлдвэр, нийтийн тээврийн үйлчилгээг түр зогсоожээ.
Мөн ойролцоо орших казиногийн төв гэгддэг Хонконг, Макаод сургуулиудыг түр хааж,
нислэгүүдийг цуцалсан байна. Түүнчлэн олон
зуун хүн түр хоргодох
байрнуудад орогнож байгаа ажээ.
Макаод нэг хүн бэртсэн байна.
Хонконгийн
цаг уурын ажиглалтын төвөөс
мэдээлснээр, хотын төвөөс өмнө зүгт 100 км зайд тойрон
эргэлдэж буй “Рагаса” шуурганы хурд төвдөө 195 км/цагт хүрчээ. Улмаар баруун ба баруун хойд зүгт 22 км/цагийн хурдтайгаар урагшилна
гэж таамаглаж байна.
“Рагаса” шуурга өмнө нь Тайвань, Филиппинд
ихээхэн хохирол учруулсан юм. Тодруулбал, Тайваньд хүчтэй аадар
бороо орсны улмаас Хуалянь хот дахь нуур хальж, гүүр эвдэрч, Гуанфу тосгоны замууд усанд автсан байна. Тайванийн мэдээллийн
агентлагийн мэдээлснээр, 14
хүн амиа алдаж, 18 хүн гэмтэж бэртжээ.
Мөн Филиппиний
хойд нутаг “Рагаса” шуурганы нөлөөгөөр үерийн гамшиг нүүрлэж, хөрс нурсны улмаас гурван хүн амиа
алдаж, таван хүн сураггүй болж, 17 500
гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн гэж холбогдох албаныхан мягмар гарагт мэдээлсэн байна.