Турк-Сирийн хилийг хаахыг Лавров уриаллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-12-13 15:11:45

РОМ. /TASS/. Терроризмтой тэмцэхэд хоёр нүүр гаргахаас зайлсхийж, Турк-Сирийн хилийг яаралтай хаахыг ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Ромд болсон Газар дундын тэнгисийн яриа хэлцээний бага хурлын үеэр уриалжээ.

11 сарын 24-нд ОХУ-ын бөмбөгдөгч онгоцыг сөнөөхөд болсон шиг террористуудыг өмгөөлөх, хэт давруу үзэлтнүүдэд дэмжлэг үзүүлж, хоёр нүүр гаргахаас зайлсхийх нь терроризмтэй тэмцэх ажиллагааг амжилттай болгоход чухал үүрэгтэй гэж тэрбээр мэдэгдсэн байна.

Мөн тэрбээр, “Лалын улс” бүлэглэлийн хууль бус нефтийн наймаанд нь нээлттэй коридор гаргаж өгч, тэдэнтэй эдийн засгийн харилцаатай байгаа этгээдүүдийг бид зүгээр хараад сууж болохгүй. Үүнийгээ зогсоохийг бид шаардаж байна. Ингэхийн тулд Турк-Сирийн хилийг яаралтай хаах хэрэгтэй гэж мэдэгджээ.

Д.Нямтулга

Связанные новости