Цаг хугацааг товчлох финтекийг нэвтрүүлснээр зээлийн хүү буурна
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Технологийн дэвшил, инновацийн хялбар шийдэл ашиглан уламжлалт санхүүгийн үйлчилгээг хамгийн бага зардлаар харилцагчдад хүргэх боломж руу монголчууд дөтөлж байна. Өөрөөр хэлбэл ухаалаг утасныхаа аппликейшны ганцхан товчийг дараад л хэрэглээний бараагаа захиалах, санхүүгийн үйлчилгээ авах, арилжаа хийх гээд цаг хугацааг товчлох боломжтой бид нүүр тулж буй юм. Санхүүгийн үйлчилгээ болон технологийн хөгжлийн огтлолцлол болох финтекийг хөгжүүлснээр өртөг буурч, цаг хугацааг хэмнэхээс эхлээд маш олон талын ач холбогдолтой гэдгийг Хөрөнгө оруулагч үндэстэн чуулганы төлөөлөгчид онцолсон юм.
2424 дня