Малчид бэлчээрийн доройтлыг өөрсдөө тогтооно
Өвөрхангай /МОНЦАМЭ/ Өвөрхангай аймагт Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр "Ногоон алт, малын эрүүл мэнд” төслийг 2017-2020 он хүртэл хэрэгжүүлнэ. "Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо" ТББ-аас уг төслийг Зүүнбаян-Улаан, Уянга, Бат-Өлзий, Богд суманд хэрэгжүүлэхээр үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.
Урьд нь баруун 7 аймагт малчдын байгууллагыг хөгжүүлэх чиглэлээр ажиллаж, тодорхой үр дүн гаргасан учраас Монгол Улсын Засгийн газар, ХХААЯ-аас энэ туршлагыг бусад аймгуудад түгээн дэлгэрүүлэх талаар зөвлөсөн гэдгийг "Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо" ТББ-ын гүйцэтгэх захирал Н.Ганхуяг хэллээ.
3019 дня