Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үндэсний чуулганд Ховд аймгаас 20 гаруй хүн оролцов
Ховд/МОНЦАМЭ/ Энэ оны 04 сарын 21-ний өдөр Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үндэсний хоёрдугаар чуулган Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Төрийн ордоны Их танхимд зохион байгуулагдлаа. Чуулганы ерөнхий зохион байгуулагчаар Монгол Улсын Засгийн газар, БОАЖЯам, Нөхөрлөлүүдийн үндэсний холбоо хамтран ажилласан байна. Тус чуулганд “Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үндэсний хоёрдугаар чуулган”-д 21 аймгийн Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн төлөөлөл оролцсон бөгөөд Ховд аймаг өмнөх өдрийн үзэсгэлэнд оролцсон 22 хүний бүрэлдэхүүнтэй оролцов.
3036 дня