СЭЛЭНГЭ: Уур амьсгалын өөрчлөлтийг зөөлрүүлэх хамгийн шалгарсан арга бол мод тарих
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хэмжээнд "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг үндсэн 3 том зорилтын дор тодорхой үр дүнд хүрэх зорилготойгоор хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүний нэг нь цөлжилт, элсний нүүдлээс хамгаалсан ойн зурвас байгуулах ажил юм.Сэлэнгэ аймаг 2019-2021 онуудад ШУА-ийн Газар зүй-Гео
экологийн хүрээлэнтэй хамтран нийт газар нутгийнхаа хэмжээнд цөлжилтийн
судалгааг хийж, аймгийн хэмжээнд газрын доройтол, цөлжилтийн
төлөв байдал хэрхэн буйд үнэлгээ гаргуулсан
байгаа.
916 дня