Ойн санг гэрээгээр эзэмшигч нөхөрлөлүүд нээлттэй хаалганы өдөрлөгт оролцов
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. “Байгалиа хамгаалъя-нөхөрлөлөө дэмжье” нээлттэй хаалганы өдөрлөгийг Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар суманд зохион байгууллаа. Нээлттэй хаалганы өдөрлөгт оролцогч нөхөрлөлүүд эмийн ургамал, байгалийн хаягдал баялгийг ашиглаж хийсэн гар урлалын бүтээгдэхүүн, сүү цагаан идээ, жимс жимсгэний төрлөөр үзэсгэлэн худалдаа гаргаж, худалдан борлууллаа.
2162 дня