Малчин эмэгтэйчүүдийн орхигдсон эрх
Завхан/МОНЦАМЭ/. Улс төрийн шийдвэр гаргах түвшинд Монголын хүн амын тэн хагасыг бүрдүүлж буй эмэгтэйчүүдийн төлөөлөл олон улсын дунджаас бага байгаа боловч өсөн нэмэгдэх хандлагатай байна. Тухайлбал, 2008 онд УИХ-д ердөө гурван эмэгтэй гишүүн байсан нь эдүгээ 13 болсон. Орон нутгийн сонгуулиар ч нэр дэвших, сонгогдох эмэгтэйчүүд нэмэгдсээр эдүгээ Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн 27.1 хувийг бүрдүүлж байна.
1247 дня