Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төв ажиллаж байна
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төвийг Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дэргэд 2019 оны 06 дугаар сард байгуулсан. Тус төв нь хөдөлмөрийн зах зээлд хөл тавьж байгаа залуучууд, ялангуяа дөнгөж сургууль төгссөн, ажлын туршлага бага залуучуудыг идэвхжүүлэхэд чиглэсэн хөдөлмөр эрхлэлтийн хэд хэдэн шинэлэг үйлчилгээ, арга хэрэгслийг нэвтрүүлэх юм.
2180 дня