ГОВЬ-АЛТАЙ: “Аман өв” архив бүрдүүлэх чиглэл өгөв
Говь-Алтай, 2024 оны тавдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн 14 сумын түүхт 100 жилийн ой болохтой холбогдуулан ойн үйл ажиллагааны баримтыг цаасан болон тусгай төрлийн (гэрэл зураг, дүрс бичлэг, дуу авиа) баримтаар бүрдүүлэн архивт хадгалах, сум, орон нутгийнхаа түүхийг сайн мэддэг ахмад настнаас аман яриа авч “Аман өв” архив бүрдүүлэх талаар аймгийн ЗДТГ-ын дарга Ш.Эрдэнэбат сум, байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтнуудад чиглэл өглөө.
414 дня