“Эрдэнэт үйлдвэр” Булган аймгийн шилдэг татвар төлөгч байгууллага боллоо
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн татварын хэлтэс “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийн үеэр аймгийн шилдэг татвар төлөгчдийг шалгаруулдаг. Төсвийн орлого бүрдүүлэлтэд үнэтэй хувь нэмэр оруулан, тайлангаа хугацаанд нь тушааж, ногдуулсан татварыг бүрэн төвлөрүүлэн ажилласан байгууллага, иргэнийг “2020 оны шилдэг татвар төлөгч”-өөр шалгарууллаа гэж Татварын хэлтсээс мэдээллээ.
1528 дня