ДУНДГОВЬ: Нэр бүхий 23 уяачид "Аймгийн алдарт уяач" цол хүртээлээ
Мандалговь, 2024 оны нэгдүгээр сарын 31 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн босгон дээр захирамж гаргаж, олон жил хурдан морины уяа сойлго тааруулж, улс, аймгийн баяр наадам, аймаг дахь бүсийн хэмжээний наадмуудаас түрүү, айраг авсан нэр бүхий уяачдад “Аймгийн алдарт уяач” цол хүртээлээ.
608 дня