Шинзо Абэ 1 сая ам.долларын хөрөнгөтэй
ТОКИО. /ТАСС/. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ 104 сая иен буюу ойролцоогоор 980 мянган ам.долларын хувийн хөрөнгө мөнгөтэй аж. Японы парламентын доод танхимаас нийтэлсэн депутатуудын хөрөнгийн талаарх албан ёсны илтгэлд энэ тухай дурджээ. Эд хөрөнгийн тооцоонд банкинд хадгалуулсан мөнгө, үл хөдлөх хөрөнгө, үнэт цаас багтаж байгаа юм байна.
2677 дня