Япон, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд нар уулзжээ
ТОКИО. /NHK/. Японы Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар коронавирусний цар тахал гэх мэт олон асуудлыг зохицуулах чиглэлд нягт хамтран ажиллахаар тохиролцжээ. Токио хотод мягмар гарагт болсон талуудын уулзалт нэг цаг гаруйн турш үргэлжилжээ. Ван И Японд хоёр өдрийн айлчлал хийж байгаа юм.
1672 дня