Монголын эзэнт гүрний Алтан Ордны улсын 750 жилийн ойг татар, казахууд тэмдэглэнэ
Казань/Татар-информ/. Монголын эзэнт гүрний Алтан Ордны улс байгуулагдсаны 750 жилийн ойг ирэх онд ОХУ-ын Татарстанд тэмдэглэхээр төлөвлөж байгаа тухай мэдээлэл казахуудын сэтгэлийг хөдөлгөжээ. Энэ тухай Казахстанаас Татарстан улсад суугаа Ерөнхий консул Еркин Тукумовын хэлснийг иш татан «Татар-информ» агентлаг мэдээлжээ.
2356 дня