Их Британи Арктикийн бүс дэх цэргийн оролцоогоо нэмэгдүүлнэ
ЛОНДОН. /TASS/. Умард Атлантын Эвсэл буюу НАТО-гийн хойд жигүүрийг ОХУ-аас хамгаалахын тулд Их Британи Арктикийн бүс дэх цэргийн оролцоогоо нэмэгдүүлнэ. “The Daily Telegraph” сонинд мэдээлснээр, энэ тухай Их Британийн Батлан хамгаалахын сайд Гэвин Уильямсон Норвеги улсын Бардуфосс баазад байрлаж буй Их Британийн тэнгисийн явган цэргүүдтэй уулзах үеэрээ мэдэгджээ.
2296 дня