Солонгосын дайныг дуусгах тохиролцоонд хүрч магадгүй
СӨҮЛ ./TASS/. Вьетнамын нийслэл Ханой хотод энэ сарын 27, 28-нд болох АНУ болон БНАСАУ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр Солонгосын дайныг /1950-1953/ албан ёсоор дуусгах найрамдлын гэрээ байгуулах тохиролцоонд хүрч магадгүй байна. Энэ тухай “Yonhap” агентлаг Хөх ордны /БНСУ-ын ерөнхийлөгчийн албан ёсны ордон/ албан ёсны төлөөлөгч Ким Ый Гёмийн мэдээллээс иш татан уламжилжээ.
2291 дня