БНСУ “Boeing 737 Max” онгоцны нислэгийг гурван сараар хориглолоо
СӨҮЛ. /Yonhap/. "Boeing" компанийн нисэх онгоцны ослын улмаас дэлхийн улс орнууд “Boeing 737 Max” онгоцноос түр хугацаагаар татгалзаж буй энэ үед БНСУ уг загварын онгоцны нислэгийг гурван сараар хориглох шийдвэр гаргасан байна. Энэ тухай тус улсын Газар, дэд бүтэц, тээврийн яамнаас баасан гарагт мэдээлэв.
2276 дня