"Умардын урсгал-2" төслийн эсрэг хуулийн төсөл боловсруулжээ
ВАШИНГТОН. /TASS/. “Умардын урсгал-2” зэрэг ОХУ-ын дамжуулах хоолойг далайд тавих төслүүдэд оролцож буй компаниудын эсрэг хориг арга хэмжээ авах тухай хуулийн төслийг АНУ-ын сенатчид боловсруулжээ. Ийм төслийг Техас муж улсаас Сенатын танхимд сонгогдсон, Бүгд Найрамдах намын гишүүн Тед Круз, Нью-Хэмпшир муж улсаас Сенатад сонгогдсон, Ардчилсан намын гишүүн Жин Шахин нарын боловсруулсан тухай “Foreign Policy” сэтгүүл мэдээлсэн байна.
2227 дня