АНУ Ойрхи Дорнод руу 4 мянга орчим цэргээ шилжүүлж эхэлжээ
НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ Хойд Каролина мужийн Форт-Брэггт байрладаг агаарын десантын 82 дугаар анги бүрэлдэхүүнээс 4 мянга цэргийн албан хаагчийг Кувейт руу шилжүүлж эхлээд байна. Ираны Лалын хувьсгалыг хамгаалах корпусын “Кудс” тусгай анги нэгтгэлийн дарга, генерал Касим Сулейманийн амийг хөнөөсний улмаас хурцадмал байдал нэмэгдээд байгаа энэ үед Ойрхи Дорнод дахь АНУ-ын цэргийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор энэхүү анги нэгтгэлийг Кувейт руу илгээж байгаа аж.
2084 дня