Нийгмийн ажилтны статусыг шинэ түвшинд гаргах асуудлаар хэлэлцүүлэг хийлээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Монгол Улсын Нийгмийн үйлчилгээний хүний нөөцийн судалгаа Үндэсний ажлын хэсгийн уулзалт хэлэлцүүлэгт Боловсрол соёл шинжлэх ухаан спортын сайд Ц.Цогзолмаа оролцлоо. Энэхүү хэлэлцүүлэгт УИХ-аас байгуулагдсан Нийгмийн үйлчилгээний талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулах ажлын хэсэг, НҮБ-ын хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Алекс Хайкинс, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун, НҮБ-ын хүүхдийн сангийн зүүн ази, номхон далайн бүсийн байгууллагын мэргэжилтэн Катарина Тон, Олон улсын нийгмийн үйлчилгээний ажиллах хүчний эвслийн зөвлөх Ричард Хагмен болон дотоод их дээд, бүрэн дунд сургуулиуд нийгмийн ажилтан бусад салбарын төлөөлөл оролцлоо.
2496 дня