“Австрали Авардс” тэтгэлэгт хөтөлбөрийн хэрэгжих хугацааг дөрвөн жилээр сунгав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
ariunbold@montsame.gov.mn
2018-09-17 16:26:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Австрали улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Жон Лангтриг хүлээн авч уулзлаа.


Уулзалтын үеэр талууд хоёр орны боловсрол, уул уурхайн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Энэ үеэр Элчин сайд Жон Лангтри Монголоос жил бүр 30-40 оюутан хамруулдаг “Австрали Авардс” тэтгэлэгт хөтөлбөрийн хэрэгжих хугацааг дөрвөн жилээр сунгаж байгаагаа мэдэгдлээ.


Оюутан залуусыг тэтгэлэгт хамруулж, Монгол Улсад оюуны хөрөнгө оруулалт хийж буйд талархаж буйгаа УИХ-ын гишүүн С.Эрдэнэ дурьдаад, "Ирэх онд Ардчилсан хувьсгалын 30 жил тохионо. Энэ хүрээнд "Дэлхийн ардчилсан холбоо”-ны чуулганыг Монгол Улсад зохион байгуулахаар төлөвлөж байна" гэв.

Связанные новости