Улаанбуудай 40 кг нь 37.000-40.000 төгрөг байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-04-22 14:01:06

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үнэ ханш нийслэлд доорх үнэ ханштай байна.


Түүхий эдийн үнэ: Нийслэл дэх түүхий эдийн “Эмээлт” захад ямааны өлөн 500 төгрөг,

Ямааны арьс 38.000-45.000 төгрөг,

Нэхий өлөнтэйгөө 2500 төгрөг,

Үхрийн шир 7000 төгрөг, том шир нь 12.000 төгрөгийн үнэтэй байна.

Адууны шир сүүлтэй нь 15.000 төгрөг, сүүл ширхэг нь 13.000 төгрөг,

Адууны дэл кг нь 3000 төгрөг,

Цагаан шир 55.000 төгрөг байна.


Өвс, тэжээлийн үнэ: Худалдааны “Амгалан” бөөний төв болон “Алтан тариа” компанид:

Өвс боодол нь 21.000-22.000 төгрөг,

Ногоон тэжээл 16.000-20.000 төгрөг,

Хивэг: 25 кг нь 24.000-25.000 төгрөг,

“Улаанбаатар” хивэг 25 кг нь 29.000 төгрөг,

Улаан буудай 40 кг нь 37.000-40.000 төгрөг,

Тэжээлийн будаа 40 кг нь 32.000-35.000 төгрөг,

Хорголжин 40 кг нь 35.640 төгрөг,

Нэг тонн нь 891.000 төгрөг,

Монгол овъёос 40 кг гь 36.000 төгрөг,

Орос овьёос 40 кг нь 40.000 төгрөг

Цагаан арвай 40 кг нь 30.000 төгрөгийн үнэтэй байна.

 

Холбоотой мэдээ