Дархан-Уул аймгийн шигшээ баг цомын эзэд боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-04-08 15:33:14

Дархан, 2024 оны дөрөвдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 21 аймгийн Футзалны аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 1-7-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Хархорин суманд боллоо.  


Тэмцээний аваргын төлөөх тоглолтод Дархан-Уул, Увс аймгийн багууд шалгарчээ. Тэмцээн 6:3 харьцаагаар дуусч, Дархан-Уул аймгийн тамирчид 2024 оны футзалны улсын аваргын цомын эзэд боллоо.




Тэмцээнд 20 аймгийн 300 гаруй тамирчин оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорин долоон өдрийн турш өрсөлдөж ийнхүү аваргуудаа тодрууллаа.


Тэмцээний дээд шатанд алтан медалийн эзнээр Дархан-Уул аймаг, мөнгөн медаль Увс аймаг, хүрэл медалийн эзнээр Дорнод аймаг шалгарлаа.




Шилдэг хаалгачаар Дархан-Уул аймгийн шигшээ багийн тамирчин Э.Пүрэврагчаа, шилдэг тоглогчоор Дархан-Уул аймгийн шигшээ багийн тамирчин Б.Нямбат, мэргэн бууч шагналын эзнээр Дорноговь аймгийн шигшээ багийн тамирчин Д.Энх-Эрдэнэ нар тодорчээ.

Холбоотой мэдээ