ГОВЬ-АЛТАЙ: Золбин нохой, муур устгахад жилд 10-15 сая төгрөг зарцуулдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2024-04-02 15:48:04

Говь-Алтай, 2024 оны дөрөвдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн 18 суманд жил бүр золбин нохой, муур устгах ажлыг зохион байгуулдаг. 2024 он гарсаар Есөнбулаг сумын хэмжээнд 200 гаруй эзэнгүй золбин нохой устгажээ.


Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх ажлын хүрээнд Алтай хотын тохижилт үйлчилгээний газраас Есөнбулаг суманд эзэнгүй нохой устгах ажлыг өдөр бүр тогтмол зохион байгуулдаг. Энэ ажилд жилд 10-15 сая төгрөгийг орон нутгийн хөгжлийн сангаас тусган шатахуун, гэрээт анчны цалинд зарцуулдаг байна.  


Сумдын нутаг дэвсгэрт золбин нохой ихэссэнээс байгаль орчныг бохирдуулах, хараа хяналтгүй нохой хүн, мал урах зэргээр амгалан тайван байдлыг алдагдуулах, халдварт өвчин тараах нөхцөл бүрдэн хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж байгааг таслан зогсоох зорилгоор энэхүү ажлыг тогтмол зохион байгуулдаг тухай Алтай хотын тохижилт үйлчилгээ, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дарга Ц.Бат-Орших танилцууллаа.


Холбоотой мэдээ