Хятадад 5G сүлжээ хэрэглэгчдийн тоо 850 саяас давжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2024-04-01 10:39:01

БЭЭЖИН, 2024 оны дөрөвдүгээр сарын 1 /Xinhua/. Хятад улсад энэ оны хоёрдугаар сарын эцсийн байдлаар 5G сүлжээ хэрэглэгчдийн тоо 851 саяд хүрчээ.


Энэ нь Хятадын үүрэн холбооны гурван томоохон компанийн аль нэгийнх нь, эсвэл “China Broadnet-ийн нийт хэрэглэгчдийн 48.8 хувийг эзэлж байна. Хятадын Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамнаас мэдээлснээр, хоёрдугаар сарын эцсийн байдлаар Хятадын үүрэн холбооны хэрэглэгчдийн тоо 1.75 тэрбумд хүрсэн байна.


Дээр дурдсан гурван том үүрэн холбооны операторууд бол China Telecom, China Mobile, China Unicom юм. Эдгээр гурван компанийн ашигладаг суурин өргөн зурвасын захиалагчдын тоо хоёрдугаар сарын эцсийн байдлаар 643 саяд хүрч, гигабит өргөн зурвасын хэрэглэгчид нийт хэрэглэгчдийн 26.7 хувийг эзэлж байна.

Холбоотой мэдээ