СЭЛЭНГЭ: Сурсан мэдлэг, арга зүйгээ бусдадаа түгээнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-03-12 14:04:32

Сүхбаатар, 2024 оны гуравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Сурсан мэдлэг, арга зүйгээ аймгийн хэмжээнд бусад багш нартаа түгээн дэлгэрүүлэх сургалтыг Европын холбооны хамтарсан санхүүжилттэй "Стрийм" төслийн хүрээнд зохион байгуулсан байна.


Сургалтад Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Жавхлант сумын ЕБС-ийн "Эко" клуб, ерөнхий боловсролын 34 сургуулийн 43 биологийн багш, Боловсрол, шинжлэх ухааны газрын мэргэжилтнүүд хамрагджээ.


"Оролцоог хангасан хөгжөөнт аргаар байгаль орчны мэдээлэл сургалт, сурталчилгааг явуулах нь" сэдэвт дээрх сургалт нь Сэлэнгэ аймгийн ой болон байгаль орчны сургалт сурталчилгааны мэдээллийг хөгжөөнт аргаар, хүртээмжтэйгээр хүргэх арга зүйд сургаснаараа онцдогтой болжээ.


Энэхүү ”Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах” төсөл нь Монгол Улсад хүнсний тогтолцоо, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд шинэлэг, тогтвортой, ландшафтын түвшний менежментийг хэрэгжүүлэх чадавхыг нэмэгдүүлэх” зорилготойгоор хэрэгжиж байгаа юм.


Дээрх төсөл нь Сэлэнгэ аймгийн Ерөө, Жавхлант, Мандал суманд 2021-2024 он хүртэл 3 жилийн хугацаатайгаар хэрэгжиж байна.


Холбоотой мэдээ