СЭЛЭНГЭ: "Мөрдөстэй бүсгүйчүүд" уламжлалт тэмцээнд 0243 ангийн бүсгүйчүүд манлайллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-03-07 15:42:50

Сүхбаатар, 2024 оны гуравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Зэвсэгт хүчний 103 жилийн ой "Монгол цэргийн өдөр"-ийг угтан хууль сахиулах байгууллагуудын дунд зохион байгуулдаг цуврал тэмцээн олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан "Мөрдөстэй бүсгүйчүүд" уламжлалт тэмцээнээр эхэллээ.

 

Энэ тэмцээнд Сэлэнгэ аймгийн Төрийн цэргийн болон Хууль сахиулах байгууллагуудад ажиллаж буй эмэгтэйчүүд оролцдогоороо онцлогтой. Бүсгүйчүүдийн авхаалж самбаа, эрдэм мэдлэг, хурд хүч, оюун ухаан, бие бялдрын хүчийг сорьсон энэ удаагийн тэмцээн урлаг болон цэргийн хэргийн 6 төрлөөр зохион байгуулж дүнгээ гаргалаа. 

 

Тэмцээний тэргүүн байрт ХЦ-ийн 0243-р анги шалгарч, Монгол Улсын баатар Ж.Нэхийтийн нэрэмжит хилийн цэргийн 0101 дүгээр анги, аймгийн ОБГ, аймгийн Цагдаагийн газрын баг тамирчид удаалжээ.

  

 

Холбоотой мэдээ