СЭЛЭНГЭ: Хармөрөн мужийн зөвлөлтэй харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-03-07 10:11:27

Сүхбаатар, 2024 оны гуравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг гадаад харилцааг эдийн засагжуулах зорилгын дор олон улс, хот мужтай найрсаг хамтын ажиллагаатай ажиллаж байна. Үүний нэг тод илрэл нь БНХАУ-ын Хармөрөн муж юм.


Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хорооны Хармөрөн мужийн зөвлөлийн дэд тэргүүн, аймгийн олон улсын үзэсгэлэн экспо хөгжлийг дэмжих төвийн захирал Тан Байчэнг, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны эдийн засаг, худалдааны зөвлөх Сун Шүэжүнь тэргүүтэй албан төлөөлөгчидтэй энэ сарын 6-ны өдөр албан уулзалт хийж санал солилцлоо.


Уулзалтын хүрээнд Сэлэнгэ аймаг, БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хорооны Хармөрөн мужийн зөвлөл хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан байна.

Хармөрөн муж нь Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож байгаа, хөдөө аж ахуй, шинжлэх ухаан, технологи, байгалийн баялаг, олон улсын худалдааны чиглэлээр улсдаа дээгүүр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдтэй эдийн засгийн гол бүс нутаг ажээ.



Холбоотой мэдээ