БАЯНХОНГОР: Аймгийн бүх сум туулах чадвар сайтай автомашинтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-03-04 09:39:59

Баянхонгор, 2024 оны гуравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Засгийн газар, УОК-оос зудтай аймаг, сумдын малчдад тусламж үйлчилгээ шуурхай хүргэхэд зориулж туулах чадвартай автомашин олгож эхэлсэн. Энэ хүрээнд УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор аймгийн таван суманд туулах чадвар сайтай автомашиныг хүлээлгэн өглөө. 


Өнөөдрийн байдлаар Баянхонгор аймгийн хэмжээнд 90 хувийн цасан бүрхүүлтэй. 11 сум зудын маш их эрсдэлтэй, есөн сум эрсдэлтэй нөхцөл байдалтай байгаа юм. Ялангуяа хангайн сумдад нөхцөл байдал хүндэрч, цасны зузаан жалга дов газартаа 20-80 см хүрсэн.


Сумдад нөхцөл байдал хүнд, ялангуяа автомашины хүрэлцээ хангалтгүй байгаа зэргээс шалтгаалан иргэд, малчдад эмнэлгийн болон бусад төрлийн тусламжийг үзүүлэхэд хүндрэлтэй байсан юм. 


Тэгвэл ийнхүү Баянхонгор аймгийн Баацагаан, Бууцагаан, Баянбулаг, Өлзийт, Баянхонгор суманд туулах чадвар сайтай таван автомашинтай болсноор аймгийн хэмжээнд бүх сум автомашинаа шинэчлэн, иргэдэд төрийн ажил, тусламж үйлчилгээг үзүүлэхэд цаг алдахгүй байх боломж бүрдэж байна гэж аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат онцолж байв.



Холбоотой мэдээ