СЭЛЭНГЭ: Шуурхай албанд автомашин хүлээлгэн өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-02-29 17:41:54

Сүхбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр анги шуурхай албаны автомашины хангалтаа нэмэгдүүллээ.


Дээрх үйл ажиллагааны хүрээнд тус сумын ард иргэдийн аюулгүй, амар тайван амьдрах баталгаа сайжирч, гамшгийн голомтод шуурхай очих, удирдлага зохион байгуулалтаар хангах боломж нэмэгдэж байгаа аж.


Түүнчлэн хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд оролцоход туулах чадвар сайтай ийм автомашин нэн чухал байгаа юм.


Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор, Онцгой байдлын Ерөнхий газраас Гал түймэр унтраах, Аврах 61-р ангийн албан хэрэгцээнд Land cruiser 76 маркийн автомашин шийдвэрлэснийг өнөөдөр Сайхан сумын Засаг дарга Б.Мөнхболд тус байгууллагад хүлээлгэн өгчээ.  


Тус автомашины тусгай тоноглол, өвлийн үйлчилгээнд зориулж 8.8 сая төгрөгийг сумын Засаг даргын нөөц хөрөнгөөс шийдвэрлэсэн байна. 

Холбоотой мэдээ